Төрийн албанд чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооцно

Хуучирсан мэдээ: 2017.03.24-нд нийтлэгдсэн

Төрийн албанд чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооцно

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт зохион байгууллаа. Эл арга хэмжээнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг болон Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны ажилтнууд оролцсон юм.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг "Төрийн албаны шинэчлэл" сэдвээр лекц уншиж, төрийн албанд чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооцох чиглэлээр үүрэг, чиглэл өгч, шинээр орж байгаа албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцов.

Төрийн албаны зөвлөл 2017 оныг "Хариуцлага-үр дүнгийн жил" болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцахдаа төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ажлын үр дүнг дээшлүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар үүрэг даалгавар, зөвлөмж өгөх юм.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж