Өнөөдрөөс өдөр уртаслаа. Гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцсэн үе өчигдөр тохиосон.
Өнөөдрөөс өдөр уртасч, хавар ирж байна. Цас, бороо, хүйтэн, дулаан ээлжилсэн хавар хааяа хавирга нэвтлэм салхиа илгээдэг ч үзэсгэлэнтэй улирал. Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэдэг болохоор хавар ээж улирал.
Өнөөдрөөс өдөр уртассаар зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиодог бол есдүгээр сарын 22-нд дахин өдөр, шөнө тэнцэж, цааш шөнийн цаг уртсан, арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн урт шөнө айлчилдаг.
Тиймээс жилийн дөрвөн улирлын эдгээр өдрүүдийг монголчууд хавар, зун, намар, өвлийн улирлын цаг тооны чухал өдөрт тооцож иржээ.
Б.ЭНХ