Б.Солонгыг Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Б.Солонгыг Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

-Шүүхийн Нарийн бичгийн дарга Б.Солонгыг Хан-Уул дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа-

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б.Чимгээ өчигдөр буюу гуравдугаар сарын  21-ний өдөр  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байхдаа гэнэт төрөхөөр өвдөж, шүүхийн Нарийн бичгийн дарга Батчулууны Солонго эх хүүхдэд  тусламж үзүүлэн, хүүхдийг эсэн мэнд эх барьсан авсан юм. 

Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж эх, хүүхдийг эсэн мэнд аварсан үйлсийг үнэлж, Б.Солонгыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, урамшууллаа.

Цаашид сайн үйлс бүхнийг дүүргийн Засаг даргын зүгээс дэмжин ажиллах болно гэдгийг энэхүү уулзалтын үеэр онцлон тэмдэглэсэн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж