Хэрэв оросууд гадаадын ажиллах хүчин авах сонирхолтой бол харин барууны олон орнууд эсрэгээр хаагдмал байдалд орохыг хүсч байна. Их Баритани цагаачдын асуудлын бодлогоо чангална. Тэнд энэ жилийн нэгдүгээр сард Европын бус орнуудаас ирэх явдалд квот тогтоогоод байна.
Өөр нэг томоохон санаачлага нь АНУ-д Green Card лотерейг болиулах санал юм. Сануулахад Green Card нь АНУ-д ажиллаж амьдран хөнгөлөлтийг нь эдлэх нэг ёсны хувийн үнэмлэх юм. Лотерейд оролцсон дэлхийн ямар ч орны хүн түүнийг авч болно. Ганц хязгаарлалт нь АНУ-д хүмүүс нь олноор орж ирдэн орнуудад түүнийг явуулдаггүй.
Энэ лотерейг болиулах тухай хуулийн төслийг бүгд найрамдагч конгрессмен Боб Гудлатт өргөн барьсан бөгөөд тэр нь Конгрессийн доод танхимын Хууль зүйн байнгын хороогоор дамжин дэмжигдээд байна. Конгрессмены албанаас ярьж буйгаар дараагийн шатанд төслийн Төлөөлөгчдийн танхимын бүрэн бүрэлдэхүүнээр авч хэлэлцэх юм. Лотерейн эсрэг хүмүүсийн үндэслэл нь энгийн. Сугалааг шударга биш гэж үзсэн байна. Гэтэл Канад, Энэтхэг, Их Британийн хуулийг дээдлэгч иргэд лотерейд оролцох боломжгүйгээс тэднийг санамсаргүй азтанууд тойрон явж байгааг хараад суухаас өөр аргагүй байна. Үүнээс гадна уг лотерей нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй гэж Гудлатт тооцож байна. Учир нь хэн түүнд оролцож байгааг хянах боломжгүй гэнэ.
Green Card лотерейн ээлжит тоглолтын үеэр гарсан дуулианы улмаас уг хуулийн төсөл гарч ирсэн байв. Хэдэн сарын өмнө техникийн доголдлоос болон түүний үр дүнг хэрэгсэхгүй болгосон байлаа. Facebook сүлжээнд “22 мянган нулимсын дусал” гэсэн хуудас хүртэл гарч ирсэн байна. Тийм тооны хүмүүст Америкийн иргэн болоход нь татгалзсан гэсэн үг болов. Тэдний дунд Оросоос Япон хүртэл олон орны хүмүүс байсан юм. Жишээлбэл, Москвад амьдардаг Абхаз гаралтай Анна Гуниягийн түүхийг The New York Times сонины сурвалжлагчид өгүүлсэн байв. Сүлжээний хуудаснаа экс ялагч япон залуу Хироши Ямасирой өөрийн компьютерийн хөтөлбөрийн тусламжтайгаар лотерейд амжилт олох боломжоо тоолоход нь туслахаар хүмүүст санал болгосон байлаа. Одоо тэр 22 мянган хүн сүлжээгээр нэгдэн өмгөөлөгч нарыг хайж, конгрессменүүдтай холбогдохыг оролдож байна.
Лотерейг болиулах талаар албан ёсны ёсны хүмүүс нь тайлбар хийгээгүй. Шинжээчид үнэлэн дүгнэж байгаагаар бол энэ асуудал конгресст батлагдсан ч гэсэн ерөнхийлөгч Барак Обама түүнийг дэмжихгүй гэнэ. Ардчилсан намынхан цагаачдын хууль тогтоох салбарт мульти соёлын бодлогын төлөө ямагт байсан бөгөөд Green Card нь тэр бодлогын шилдэг реклам нь юм.