
Өнгөрөгч шөнө иргэд, байгууллагаас Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвд гэмт хэрэг, зөрчлийн тухай 605 мэдээлэл иржээ. Мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлээс бусдын биед гэмтэл учруулсан хэрэг хоёр, хулгай11, бусдыг дээрэмдсэн хэрэг нэг, танхайрч, нийгмийн хэв журам зөрчсөн хэрэг 10 гарлаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг 18 бүртгэгджээ.
Х.Хангал