Дэлхийн хамгийн муухай, бас аюултай хотууд

Хуучирсан мэдээ: 2017.03.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн муухай, бас аюултай хотууд

Олон улсын консалтингийн Mercer компани дэлхийн хамгийн муу хотуудыг нэрлэлээ. Харин хүн амьдрах боломжоор сайн хотоор найм дахь удаагаа Австрийн Вена хотыг нэрлэжээ. Түүний дараагийн хоёр байранд Цюрих ба Окленд хотууд шалгарсан байна.

Харин хамгийн амжиргаагүй, аюултай муу хотуудын чансаа сайнаасаа нэлээдгүй сонирхолтой. Энд дурдсан хотууд байнга солигдоно. Эдгээр хотоор ороод амьд үлдэх нь том ололт гэнэ шүү. Тиймээс дэлхийн хамгийн муухай, бас аюултай хотуудыг мэдээд авахад илүүдэхгүй нь.

10-р байр: Конакри, Гвиней

Таксиний жолооч нар Гвинейн нийслэлийн Мадина районд үйлчлүүлэгчдийг хүлээж байгаа нь.

9-р байр: Киншаса, Ардчилсан Конго улс

Киншаса хотын эмнэлэг Африктаа томд тооцогдоно. Энд 2000 ортой, 2250 хүн ажилладаг.

8-р байр: Браззавиль, Конго улс

Браззавиль хот Конго мөрний эрэгт тааруухан чансаат хөрш Киншасатай зэрэгцэн оршдог.

7-р байр: Дамаск, Сири

Израилийн нисэх хүчний цохилтод сүйрсэн байшингийн балгасыг харан зогсож байгаа нутгийн хүн.

6-р байр: Нжамена, Чад улс

Сүүлийн 10 жилийн дотор Нжамене хотод Чадын засгийн газрын цэрэг ба босогчид нэг биш удаа байлджээ. Нжамена нь орчин үеийн барилга байшин гэж үгүй, гол төлөв овоохой, шавар байшингаас бүрэлддэг.

5-р байр: Хартум, Судан

Дэлхийн хамгийн ядуу орон Суданы нийслэл Хартум хот. Тэнд ажилгүйдэл 20 хувь хүрч, хүн амын 40 хувь нь ядуу амьдардаг.

4-р байр: Порт-о-Пренс, Гаити

Порт-о-Пренсе хотод жуулчид цөөнгүй тааралддаг нь гайхалтай. Жинхэнэ ядуурал ямар байгааг харахаар хөрш Доминиканаас ганц хоёр хоногоор жуулчид ирдэг аж. Тэд хамгаалагчтай л цуг явахаас өөр аргагүй.

3-р байр: Сана, Йемен

Хоуситууд (зейдит шиитийн зэвсэгт бүлэглэл) Саудын Арабын эвслийн агаарын цохилтын дараа Сана хотын гудамжны эргүүлд гарчээ.

2-р байр: Банги, Төв Африкийн улс

Чадын арми орж ирсэн үеийн зураг. 2014 онд тус хотын 30 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадсан байна.

1-р байр: Багдад, Ирак улс

Багдадын хүн ам нь есөн сая бөгөөд Ойрхи Дорнодын томоохон мегаполис юм. Байнгын террор, хүн барьцаалт, дээрмийн өндөр төвшин энэ хотыг чансааны нэгд оруулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж