Улсын заан цолтнуудад зориулсан барилдааныг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.23-нд нийтлэгдсэн

Улсын заан цолтнуудад зориулсан барилдааныг хойшлуулжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болон ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулъя.

Гуравдугаар сарын 26-ны ням гаригт зохиогдох байсан Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг ирэх зсдүгээр сард Орхон аймагт зохион байгуулахаар болж, хойшлуулжээ.

БАРИЛДААНЫ ХУВААРЬ

  • Гуравдугаар сарын 25-ны 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
  • Дөрөвдүгээр сарын 02-ны 14 цагаас Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан
  • Дөрөвдгээр сарын 07-ны 16 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан
  • Дөрөвдүгээр сарын 08-ны 14 цагаас Ардчилсан намын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан
  • Дөрөвдүгээр сарын 09-ний 14 цагаас "Сонгинохайрханы хишиг" Улс, аймгийн алдар цолтой Чансаа өндөр 128 бөхийн барилдаан
  • Дөрөвдүгээр сарын 16-ны 14 цагаас Дундговь аймгаас төрсөн аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан
  • Дөрөвдүгээр сарын 23-нд Улсын гарьд цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан
  • Дөрөвдүгээр сарын 30-ны 14 цагаас Улсын арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж