Хүчирхийллийн 13 гэмт хэрэг зөрчил шалгагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.23-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн 13 гэмт хэрэг зөрчил шалгагдаж байна

Сүүлийн зургаан жилийн байдлаар 94 хүн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж, 4102 хүн их бага хэмжээгээр гэмтсэн тоо баримт байдаг байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тооноос гадна хаалттай хаалганы цаанах хүчирхийллийн тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан.

Үүнтэй холбоотойгоор Орхон аймагт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 13 гэмт хэрэг зөрчил бүртгэгдэн шалгагдаж байна.

Аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль дүрмийн хэрэгжилтийг идэвхжүүлж сайжруулахын тулд олон талын ажил хийж байгаагаас иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, хөршийн мэдээлэл өгсөн хүмүүсийг чандлан нууцалж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж заавар, зөвлөмж, шаардлагатай захиргааны арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн зөвхөн албан ёсны баталгаатай амьдардаг эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хуулийн шийтгэл онооно.

Гэр бүлийн хүчирхийллийн удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршийн хүмүүст ч хариуцлага тооцохоор хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд, насанд хүрсэн гээд хүчирхийлэлд өртөж байгааг нь мэдсэн хувь хүн, байгууллага хэн ч байсан заавал мэдээлэх үүрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж