Олимпийн чуулган ерөнхийлөгчөө сонгоно

Хуучирсан мэдээ: 2017.03.24-нд нийтлэгдсэн

Олимпийн чуулган ерөнхийлөгчөө сонгоно

Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны чуулган өнөөдөр “Шангрила” зочид буудлын хурлын танхимд хуралдана.

МҮОХ-ны чуулган, гишүүдийн хурал нь МҮОХ-ны эрх барих дээд байгууллага юм. МҮОХ нь 1956 онд байгуулагдаж, 1962 онд Олон улсын олимпийн хороонд элссэн бөгөөд өдгөө Азийн олимпийн зөвлөл /OCA/, Үндэсний олимпийн хороодын холбоо /ANOC/-ны гишүүн юм.

Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2004, 2008, 2012 онд хуралдаж байсан.

Энэ удаагийн чуулганаар МҮОХ-г ирэх дөрвөн жилд удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд тодруулах учиртай.

МҮОХ-ны дүрэмд санхүүгийн жилийн тайлангаа тушааж хянасны дараа чуулган хийхээр заасан байдаг. Иймд 2016 оны сүүлээр биш, 2017 оны гуравдугаар сард буюу Зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийн дагуу хуралдуулж байгаа юм.

Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн төлөөлөгчдөөс дараах гурван хүн нэрээ татсан байна. Тодруулбал,

  • МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Я.Батсуурь

  • МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга

  • МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшсэн Ж.Хатанбаатар нар тус тус нэрээ татсанаар дараах нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөх болжээ.

Энэ удаагийн олимпийн чуулганд нийт 166 гишүүн оролцоно. Тэдгээр нь МҮОХ-ны гишүүн байгууллага, холбоод, олимпийн зөвлөл, тамирчид байх ба дараах байдлаар төлөөлөгчид сонгогджээ.

  • Олимпийн төрлийн спорт холбоод – 32 /Тус бүр 3 төлөөлөгч/

  • Олимпийн бус төрлийн спорт холбоод – 36

  • Олимпийн зөвлөл – 29

  • ОУОХ-ны гишүүн – 1

  • Олимпийн аварга – 2

  • Тамирчдын төлөөлөл – 2

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД

  • Ц.Бат-Энх /Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  • Ч.Бат-Эрдэнэ /Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  • Д.Загдсүрэн /Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч/

  • Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  • Э.Мөнх-Очир /Биатлоны холбооны ерөнхийлөгч/

  • Л.Халтар /Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч/

МҮОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД

МҮОХ нь дүрмэндээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан ба дараах нэр дэвшигчдээс хоёр нь сонгогдож, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч болно.

  • Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/

  • Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/

  • Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  • Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/

  • Ж.Хатанбаатар /Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч/

ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧИД

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байх ба дүрмийн дагуу олимпийн чуулганаас сонгогдоно. Үүнд,

  • МҮОХ-ны ерөнхийлөгч – 1

  • Дэд ерөнхийлөгч -2

  • ОУОХ-ны гишүүн эсвэл хүндэт гишүүн, Монгол Улсын иргэн – 1

  • Тамирчдын комиссоос сонгогдсон тамирчдын төлөөлөл – 1

  • Олимпийн чуулганаас сонгогдсон – 6 хүн багтдаг.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, НИТХ-ын дарга ЦСандуй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваасүрэн, “Talk Talk English” төвийн захирал Ч.Амарсанаа нарын спортын зүтгэлтнүүд нэр дэвшин, өрсөлдөх гэж байна.

  • С.Алтанхундага /Олс таталтын холбооны ерөнхийлөгч/

  • Т.Амаржаргал /Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  • Ч.Амарсанаа /Ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга/

  • А.Батсүх /Уулчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн/

  • Б.Бат-Эрдэнэ /Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч/

  • Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/

  • Д.Болормаа /Тэшүүрийн холбооны удирдах зөвлөлийн дарга/

  • А.Ганбаатар /Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч/

  • С.Ган-Эрдэнэ /Тэквондогийн холбооны гүйцэтгэх захирал/

  • Д.Гэрэл /Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч/

  • Ц.Даваацэрэн /Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч/

  • Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  • Н.Зулбаатар /Орхон аймгийн Олимпийн зөвлөлийн дарга/

  • Б.Лхагважав /Гимнастикийн холбооны ерөнхийлөгч/

  • Ш.Магван /ОУОХ-ны хүндэт гишүүн /МҮОХ-ны дүрмийн 17.2-р заалт//

  • Б.Мөнхбаяр /Гандболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн/

  • Б.Наранбаатар /Шатрын холбооны гүйцэтгэх захирал/

  • Д.Отгондалай /Тамирчны төлөөлөл, МҮОХ-ны дүрмийн 17.2-р заалт/

  • Г.Пүрэв-Очир /Рагбигийн холбооны дэд ерөнхийлөгч/

  • Ц.Сандуй /Триатлоны холбооны ерөнхийлөгч/

  • Д.Сумьяабазар /Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч/

  • П.Сэргэлэн /Морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  • Ж.Түмэн-Аюуш /Софт теннисний холбооны ерөнхийлөгч/

  • Д.Хишигжаргал /Цанын холбооны ерөнхийлөгч/

  • Д.Энхбаатар /Багануур дүүргийн олимпийн зөвлөлийн дарга/

  • Ч.Энхтайван /Үндэсний сурын холбооны ерөнхийлөгч/

ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР

  • 10.00  МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн чуулганыг нээж, үг хэлнэ.

  • 10.05  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж. Батсуурь үг хэлнэ.

  • 10.15  Мандатын комиссын илтгэл

  • 10.20  Хурлын дэг, хэлэлцэх асуудлыг батлуулах

  • 10.25  МҮОХ-ны тайлан. Д.Загдсүрэн танилцуулна

  • 10.55  МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан. С.Энхцаг танилцуулна

  • 11.15  Төлөөлөгчид тайлантай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх

  • 12.30  Их завсарлага /1 цаг үргэлжилнэ/

  • 13.30  Сонгуулийн үйл ажиллагаа. /Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох/

  • Чуулганы хаалтын ажиллагаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж