Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны чуулган маргааш хуралдана.
Зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийн дагуу уг чуулганыг товлосон хугацаанд зохион байгуулж, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох гэж байна.
Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн дараах төлөөлөгчид сонгуулиас нэрээ эргүүлэн татсан талаар чуулганы Сонгуулийн комисс дөнгөж сая мэдээллээ. Албаны мэдээлэлд дурьдсанаар
МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Я.Батсуурь
МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга
МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшсэн Ж.Хатанбаатар нар тус тус нэрээ татсан байна.
МҮОХ-ны чуулган, гишүүдийн хурал нь МҮОХ-ны эрх барих дээд байгууллага юм.
Энэ удаагийн олимпийн чуулганд нийт 166 гишүүн оролцоно. Тэдгээр нь МҮОХ-ны гишүүн байгууллага, холбоод, олимпийн зөвлөл, тамирчид байх юм.
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД
- Ц.Бат-Энх /Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Ч.Бат-Эрдэнэ /Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Д.Загдсүрэн /Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч/
- Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Э.Мөнх-Очир /Биатлоны холбооны ерөнхийлөгч/
- Л.Халтар /Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч/
МҮОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД
МҮОХ нь дүрмэндээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан ба дараах нэр дэвшигчдээс хоёр нь сонгогдож, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч болно.
- Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/
- Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/
- Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/
- Ж.Хатанбаатар /Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч/
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧИД
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд, МҮОХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ш.Магван, сүүлийн хоёр олимпийн наадамд оролцсон нэг тамирчин, бусад зургаан сонгогдсон төлөөлөгч багтана.
- С.Алтанхундага /Олс таталтын холбооны ерөнхийлөгч/
- Т.Амаржаргал /Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Ч.Амарсанаа /Ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга/
- А.Батсүх /Уулчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн/
- Б.Бат-Эрдэнэ /Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч/
- Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/
- Д.Болормаа /Тэшүүрийн холбооны удирдах зөвлөлийн дарга/
- А.Ганбаатар /Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч/
- С.Ган-Эрдэнэ /Тэквондогийн холбооны гүйцэтгэх захирал/
- Д.Гэрэл /Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч/
- Ц.Даваацэрэн /Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч/
- Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Н.Зулбаатар /Орхон аймгийн Олимпийн зөвлөлийн дарга/
- Б.Лхагважав /Гимнастикийн холбооны ерөнхийлөгч/
- Ш.Магван /ОУОХ-ны хүндэт гишүүн, МҮОХ-ны дүрмийн 17.2-р заалт/
- Б.Мөнхбаяр /Гандболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн/
- Б.Наранбаатар /Шатрын холбооны гүйцэтгэх захирал/
- Д.Отгондалай /Тамирчны төлөөлөл, МҮОХ-ны дүрмийн 17.2-р заалт/
- Г.Пүрэв-Очир /Рагбигийн холбооны дэд ерөнхийлөгч/
- Ц.Сандуй /Триатлоны холбооны ерөнхийлөгч/
- Д.Сумьяабазар /Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч/
- П.Сэргэлэн /Морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
- Ж.Түмэн-Аюуш /Софт теннисний холбооны ерөнхийлөгч/
- Д.Хишигжаргал /Цанын холбооны ерөнхийлөгч/
- Д.Энхбаатар /Багануур дүүргийн олимпийн зөвлөлийн дарга/
- Ч.Энхтайван /Үндэсний сурын холбооны ерөнхийлөгч/
Б.ЭНХ