“Би Монгол хүн” уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.24-нд нийтлэгдсэн

“Би Монгол хүн” уулзалт боллоо

Хүүхдийн номын өргөөний уламжлалт “Би Монгол хүн” чөлөөт ярилцлага, уулзалтыг өчигдөр /2017.03.23/ номын өргөөний 5-р давхарт хөдөөгийн малчны хотноос төрөн гарсан яруу найрагч, хүүхдийн зохиолч Дэмбэрэл гуай хөтлөн явууллаа. Эх оронд минь хаврын улирал айлсан бууж буй энэ цаг үед хүүхэд багачуудад мал төллөлт, хэрхэн төлөө эсэн мэнд бойжуулах, малчин хүн хаврын улиралд ямар бэлтгэлтэй байх зэрэг олон талын мэдлэг өгч, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа. 5-р сургуулийн 8-р ангийн 31 хүүхэд, номын өргөөний байнгын үйлчлүүлэгч хүүхдүүд нийлсэн 50 гаруй сурагч оролцсон энэ уулзалтаар сурагч хүүхдүүд тэр дундаа охид малын нэмнээ, хурганы уут хэрхэн оёх тухай өвгөн зохиолчоос зөвлөгөө авлаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж