Сүхбаатар дүүргээс өнөөдөр /2017.03.03/ Сүхбаатарын талбайд 16:00 цагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү иж бүрэн сургалтад ойролцоогоор 450 орчим мэргэжилтэн, албан хаагч оролцож, иргэдэд гамшгаас хамгаалах эрсдэлийн талаар заавар, зөвлөгөө өгч, ажиллалаа.
Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлэхдээ “Манай дүүргийн хэмжээнд энэ сарын 22-23-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулагдаж байна. Дүүргийн гамшгаас хамгаалах есөн алба, 127 аж ахуйн нэгж байгууллагын мэргэжлийн анги, албан хаагчид оролцлоо. Энэ сургалтаар ойн гал түймэр, үер, газар хөдлөлтийн гамшгаас хэрхэн хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулан ажиллалаа” гэв.
“Өнөөдрийн сургалт маань энэ жил их онцлог боллоо. Гэнэтийн гамшиг тохиолдсон үед иргэд хэрхэн бэлтгэл байх талаар их ач холбогдолтой сургалт боллоо. Газар хөдлөлтийн гамшиг хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Иргэд маань өөрсдөө аюулгүй байдлын зөвлөмжөө сурч мэдэх нь чухал” гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай байдлын албаны дарга, хурандаа А.Дашням хэлсэн юм.
А.СҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ