Улаанбаатарт 26 хэм дулаан байна | News.MN

Улаанбаатарт 26 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 26 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн зарим газар, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 12 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2011 оны 08-р сарын 04-нөөс 08-р сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд нутгийн баруун хагаст, 5-7-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эцсээр зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
www.tsag-agaar.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж