Haribo АНУ-д анхны үйлдвэрээ барина

Хуучирсан мэдээ: 2017.03.24-нд нийтлэгдсэн

Haribo АНУ-д анхны үйлдвэрээ барина

Хүүхдүүдийн идэх дуртай “харибо” чихрийг үйлдвэрлэгч компани анхны үйлдвэрээ АНУ-д нээх гэж байна. Германы чихэр үйлдвэрлэгч Haribo компанийн төлөөлөгч энэ тухай мэдээлсэн бөгөөд үйлдвэр Висконсин мужийн Кеношапт байрлах ажээ. Висконсин мужийн Амбан захирагч Скотт Уолкерийн хэлснээр үйлдвэр 2020 он гэхэд ашиглалтад орж, шинээр 400 ажлын байр бий болгох юм.

Энэ төсөл нь тус мужийн түүхэнд байгаагүй их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт болж байгаа ажээ. Эхний ээлжийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 242 сая ам.доллар юм.

Энэ үйлдвэр ашиглалтад орвол АНУ-ын чихэр, амттан үйлдвэрлэгч гуравдагч том үйлдвэр болно.

Haribo нь дэлхийн 10 гаруй оронд 16 салбар үйлдвэртэй бөгөөд үүнд нийтдээ 7000 хүн ажилладаг.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж