“Volvo Мongolia” X-Factor хүнд даацын машинаа танилцууллаа | News.MN

“Volvo Мongolia” X-Factor хүнд даацын машинаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

“Volvo Мongolia” X-Factor хүнд даацын машинаа танилцууллаа

Монгол Улсад уул уурхай эрчимтэй хєгжиж байгаа өнөө үед уул уурхайн салбарт нэн хэрэгцээтэй тоног тєхєєрємжийн нэг нь хvнд даацын машин. Тэгвэл “Volvo Mongolia” компани өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд уул уурхайн салбарынханд  хvнд даацын шинэ загварын “Volvo FMX” автомашиныг Монголд анх удаа оруулж ирснээ албан ёсоор танилцууллаа. “X-Factor” хэмээх хүнд даацын машиныг танилцуулах арга хэмжээнд Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Үйл ажиллагааг нээж үндэсний хөгжмийн цөөхүүл хөөмий сонирхуулсан бол “Моханик” хамтлаг ая дуугаа өргөн, “Volvo” компани шинэ хүнд даацын автомашиныхаа үзүүлэлт болон “Volvo” компанийн түүхээс ирсэн зочдод танилцуулсан юм.

Авто үйлдвэрлэгч “Volvo” нь 80 жилийн дадлага туршлагатай бєгєєд єєрєє буулгагч, эксковатор болон дугуйт ачигчаар дэлхийд тэргvvлэгчдийн нэг юм. Хvнд даацын Вольво FMX машин нь 480 морины хvчин чадалтай уул уурхайн карер дээр ажиллах зориулалтай хvчит техник юм. Шинээр орж ирж буй хvчит техник нь єєртєє жолоочийн ая тухтай байдлыг бvрэн хангаж єгснєєрєє нэлээд онцлогтой, техникийн шинэ дэвшлийг агуулсан Европын номер нэг хvнд даацын машин аж. Энэхvv “Volvo FMX” хvнд даацын машиндаа тус компани хоёр жилийн баталгаат хугацаа єгч байгаа бєгєєд завсар vйлчилгээ болоод санхvvгийн уян хатан нєхцєл, бvхий л боломжит нєхцєлийг “Volvo Монгол” компаниас олгоод байна. Тус  компани нь сэлбэгийн асуудлыг бvрэн шийдэж өгсөн ба долоо хоногт багтаан сэлбэгээ Европын улс орнуудаас оруулж ирэх гэнэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

А.Зул

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

laitai 2011-08-02 193.150.239.33

uu laitaivolvo sain shuuvolvo jeep oruulaachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж