НӨАТ-ын азтанг тодруулна

Хуучирсан мэдээ: 2017.03.19-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын азтанг тодруулна

НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирлын азтанг өнөөдөр 19.35 цагт тодруулна. Азтанг тодруулах тохирлыг “Боловсрол”  телевизээр орон даяар шууд цацагдах юм.

Иргэд 2017 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж сугалаанд оролцоно.

Баримтууд нь гуравдугаар сарын 18-ний  23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр далд байсан орлогууд ил болж, аж ахуйн нэгж бүр татвараа шударгаар төлөх боломж, бололцоог бий болгож байгаа.

НӨАТ-ын орлого 2015 оныхоос 70 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээллийг татварын албанаас өгч буй.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж