М.Уранцэцэг, Г.Отгонцэцэгийн хэн нь илүүрхэв?

Хуучирсан мэдээ: 2017.03.17-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэгийн хэн нь илүүрхэв?

Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаан өчигдөр/2017.03.16/ “Аса” циркэд болсон. Түүний зодог тайлах ёслолд зориулан зохион байгуулсан 50 сая төгрөгийн шагналын сан бүхий Монголын шилдэг жүдочдын халз барилдаанд 5:2 харьцаагаар олимп, дэлхийн медальтнуудын баг ялсан билээ.

Энэхүү барилдааны хамгийн сонирхол татсан хоёр бөх бол жүдоч М.Уранцэцэрг, Г.Отгонцэцэг нар байсан. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-ын жингийн дэлхийн шилдэг бөхийн барилдаан “Аса” циркэд цугласан үзэгчид болон С1 телевизийн үзэгчдийн хүсэн хүлээсэн барилдаан байлаа. Хоёр бөхийн барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Дэлхийн аварга М.Уранцэцэг вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө ялсан юм. Ийнхүү дэлхийн чансааг өнгөлж буй хоёр хүчтэй өрсөлдөгчийн хоорондын барилдааны харьцаа 5:3 болж, дэлхийн аварга тэргүүлсэн хэвээр үлдлээ.

“Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг энэхүү барилдаанд урилгаар оролцсон бөгөөд тэрбээр тун удахгүй Казахстаныг зорих юм.

Ч.БОЛОР

Гэрэл зургийг Ц.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж