Холливудын домгууд зүүж ирсэн $2,5 сая долларын үнэт эдлэлүүдийг зарна

Хуучирсан мэдээ: 2017.03.17-нд нийтлэгдсэн

Холливудын домгууд зүүж ирсэн $2,5 сая долларын үнэт эдлэлүүдийг зарна

Холливудын алтан эриний үнэт эдлэл ба аксессуаруудын өргөн дэлгэр цуглуулга дуудлага худалдаанд тавигдлаа. Тухайн цагтаа тэднийг Мерилин Монро, Вивьен Ли, Элизабет Тейлор зэргийн цуутай сайхан хүүхнүүд зүүж, гангарч иржээ. Цуглуулгыг эзэмшиж байгаа Южин Жозеф гуч, дөч, тавиад онуудын домогт киноны давхар чимэг болсон үнэт эдлэл хэдэн арван сая фунтыг авчирна гэж найдаж байна.

N үсгэн кулонтой очир эрдэнийн шигтгээ бүхий хүзүүний зүүлт / Вивьен Ли

Үнэт чулуун шигтгээтэй алтан ээмэг / “Жентельменүүд цайвар үстнийг илүүд үзнэ” (1953) кинонд түүгээр Мэрилин Монро гоёсон байв.

Хүзүүний сувдан зүүлт / “Онгон-Хатан хаан” (1955) кинонд Бетт Дэвисийн зүүлт байлаа.

Очир эрдэнийн хүзүү барьсан чокер зүүлт / “Очир эрдэнэ бол охидын шилдэг найз” кинонд Мерилин Монрогийн дүрийг тодруулан чимж байв.

Могойн дүрстэй алтан бугуйвч / Элизабет Тейлорын 1963 онд бүтээсэн Клеопатра ийм бугуйвчтай байлаа.

Сувд ба үнэт зулуугаар хийсэн үсний титэм зүүлт тиара /

Номин эрдэнийн хүзүүний зүүлт / Грета Гарбогийн дүрд зориулан бүтээсэн байв (1936).

Сувдтай ээмэг / Түүнийг Грейс Келли

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж