Селена Гомес өөрийн утаснаасаа Instagram-ийг устгажээ. Тэрбээр тус нийгмийн сүлжээний хэрэглэгч болсноороо маш их уур бухимдалтай болсон төдийгүй өөрийн зургаа хүртэл үзэн ядах болсон гэнэ.
Одоогоор түүний Instagram-ийг туслах нь ажиллуулдаг аж. Харин Селена Гомес нийгмийн сүлжээнээс ангид амьдрахыг мөрөөддөг гэнэ.
Өнөөдрийн байдлаар Селена Гомесийн Instagram хуудсыг 113 сая хүн дагадаг. Тэрбээр 2016 оны 12 дугаар сард Instagram-ийн хамгийн алдартай хүнээр тодорчээ.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: LENTA