Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбатыг “Зорчигч тээврийн нэгтгэл”-д ажиллах үеэр энэ асуудал хөндөгдөв.
Тус нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатарын хэлж буйгаар нийтийн тээврийн салбарт олон асуудал тулгамдаж байна. Өнөөдөр автобусанд төлбөр төлж суудаг иргэн ховордсон. Дан төрийн хөнгөлөлтөнд хамрагдах болсоны зэрэгцээ “Смарт” гээд сайхан нэртэй ухаалаг картаас үүдэн санхүүжилтийн бөөн маргаан хувийн компани, төрийн хооронд үүсэх болжээ.
Шулуухан хэлхэд нийслэлийн төсөв хөрөнгөний тал хувь нь шахуу иргэдээ нийтийн тээврээр зорчуулахад зарцуулагдаж, компаниудад татаас хэлбэрээр өгч байгаа юм. Шинэ менежментийн бодлого хэрэгжүүлэх шаардлага бий гэдгийг ч нуусангүй. Өнөөдөр нийтийн тээвэрт огт хэрэггүй автобус байгаа нь “Улаанбаатар урт автобус” гэдгийг хэлж байна. Беларусь улсаас оруулж ирсэн уг автобус нь багтаамж, зай талбай бага. Мөн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж байхгүй. Бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй. Тээвэр хийхээс илүүтэй тээг болсоныг ч онцоллоо. Дахин ийм хөрөнгө оруулалт нийтийн тээвэрт хийхгүй байхыг ч хүссэн юм.
Г.ХОРОЛ