АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Азийн орнуудын айлчлалаа Японоос эхэлсэн. Тэрбээр өчигдөр /2017.03.16/ үдээс хойш Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзсан юм. Энэ уулзалтын үеэр Хойд Солонгосын асуудал хөндөгдсөн бөгөөд Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах 20 жилийн дипломат үйл явц үр дүнд хүргэсэнгүй хэмээн Тиллерсон хэлсэн.
Рекс Тиллерсон өнөөдөр БНСУ-д айлчлалаар очсон бөгөөд айлчлалынхаа үеэр “стратегийн тэвчээр заах бодлого дууслаа” хэмээн мэдэгджээ. Тийм учраас АНУ дипломатын, аюулгүй байдлын, эдийн засгийн шинэ бодлого гаргана гэдгээ бас хэлсэн байна.
Гэхдээ энэ нь ямар нэг цэрэг дайны арга хэмжээ биш гэдгийг онцолжээ.
Тэрбээр БНСУ-д газардсаныхаа дараахан Хойд, Өмнөд Солонгосын хилийн зааг дээр байдаг зэвсэггүй бүсэд очжээ.
А.ТУЛГА