МУИС-ийг Я.Төмөрбаатар удирдаж эхэллээ | News.MN

МУИС-ийг Я.Төмөрбаатар удирдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.03.17-нд нийтлэгдсэн

МУИС-ийг Я.Төмөрбаатар удирдаж эхэллээ

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, тус захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Р.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авснаар дээрх томилгоог хийсэн байна. МУИС-ийн захирлыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар тодруулж, томилох аж.

МАН Ардчилсан намтай хамтран Засгийн газрыг барьж байх үед Я.Төмөрбаатар нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байв.

Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгсчээ.

1999-2007 онд "Кёкшюүзан хөгжил сан"-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж