Тайванийн оршин суугч Карина Линн (Carina Linn) олон нийтийн сүлжээгээр дэлхийн хамгийн дур булаам эмнэлгийн асрагчаар алдаршаад байгаа юм. Тэрбээр өөрийг нь шүүмжлэгч нарт өөдгүй сэтгэлтэй гэсэн нэр өгсөн тухай Daily Mail сонин бичсэн байв. Мөн тэднийг атаархуу гэж цолложээ.
Линн өөрийн зургаа зарим хүнд таалагдаагүй гэдгийг хэлээд өөрийг нь шүүмжлэгч нараас илүү сонирхолтой амьдралтай гэж хэлсэн байв.
“Би алдарших гэж зураг авдаггүй. Би бол би. Би дуртай зүйлээ л хийж байгаа. Ердийн амьдралтай, өөрийгөө онцгой гэж бодохгүй байна” гэж тэр тайлбарлажээ.
Линн мөн түүнчлэн хейтеруудыг (сүлжээний хутган үймүүлэгч нар гэж болно) “Өчүүхэн, өөрсдийн дэлгэцийн ард нуугдсан амьтад. Нэрээ нууцлахаас өөр амьдралдаа юу ч олоогүй нөхөд” гэжээ.
Бүсгүйн хуудас шинэчлэгдэхийг 190 мянган бүртгүүлэгч нар нь хүлээж байдаг. Тэрбээр Тайбэй хотын "Мин Шань» эмнэлэгт асрагч хийж байгаад саяхан ажлаа сольжээ. Тэр сошиалд бичихдээ мэргэжлээрээ ажиллаж байгаа гээд эмнэлгийн нэрээ хэлээгүй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР