Пхеньян пуужингийн хөдөлгүүр туршжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.19-нд нийтлэгдсэн

Пхеньян пуужингийн хөдөлгүүр туршжээ

Хойд Солонгосын арми өндөр үзүүлэлт бүхий шинэ пуужингийн хөдөлгүүр туршсан талаар Пхеньяны KCNA агентлаг мэдээлжээ. Энэ нь дэлхийн стандартад нийцсэн хиймэл дагуул хөөргөхөд туслах болно гэдгийг удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн байна.

Хэдийгээр пуужингийн туршилтыг аль нэг орон батлаагүй боловч Пхеньяны мэдэгдэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг Хятадад айлчилсантай давхцаж байгаа аж.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн баасан гаригт Сөүлд айлчлах үеэрээ Пхеньян Өмнөд Солонгос болон хойг дахь АНУ-ын цэрэгт заналхийлбэл хариуг нь барина хэмээжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж