
Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр халдлага үйлдэгчид гаднынхны амьдардаг зочид буудалд халдахыг зорьсон бөгөөд гадаадууд халдлага болох үед арын хаалгаар зугтаж амжсан байна.
Өнгөрсөн зургадугаар сард Кундуз хотын ойролцоо Германы цэргийн баазад амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, гурван энгийн иргэн амь үрэгдэж, 11 хүн гэмтсэн. Уг халдлагыг Афганистаны удирдлагууд Талибанчуудыг үйлдсэн хэмээн тайлбарласан юм. Энэ мэтчлэн Афганистанд сүүлийн саруудад цагдаа, тэмцэгчдийн хооронд удаа дараа халдлага гарч, тайван бус байдал хаа сайгүй үүсээд байна.
Б.Энх