Эмч нарт урамшууллын цалин олгоно

Хуучирсан мэдээ: 2017.03.19-нд нийтлэгдсэн

Эмч нарт урамшууллын цалин олгоно

Эрүүл мэндийн яамнаас эмч, ажилчдад урамшууллын цалин хөлс олгох санал гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна.

Эмч, эмнэлгийн ажилчид цаг наргүй, нойр хоолгүй ажилладаг ч өндөр цалин авч чаддаггүй гэсэн шүүмжлэл олон жил яригдсан. Тэгвэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар тус яамнаас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд  олон хүний амь аварсан, Монголд эмчлэгддэггүй байсан өвчнийг эмчилдэг болсон эмч нар онцгой урамшуулал үзүүлдэг болох аж. Урамшуулал олгох систем хэзээнээс, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй ч Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг ажиллаж эхэллээ.

Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой чухал үүрэг гүйцэтгэдэг эмч, эмнэлгийн ажилчдад урамшуулал олгохоос гадна эмнэлгийн тоног төхөөрөмж, хүрэлцээг сайжруулах нь нэн тэргүүнд тулгамдсан асуудал гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллах үедээ онцолж байсан юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж