“Хөсөгтөн” Дэлхийн хөөмийн холбооны гишүүнээр томилогджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

“Хөсөгтөн” Дэлхийн хөөмийн холбооны гишүүнээр томилогджээ

“BBC Prom” олон улсын хөгжмийн наадам өнгөрсөн сараас эхлэн хамгийн том долоон театрын нэг Royal Albert hall-д болж буй. 1895 оноос зохион байгуулсан уг наадамд улсаа төлөөлөн анх удаа дэлхийн тайзнаа монгол хөгжмийг цуурайтуулсан “Хөсөгтөн” хамтлагийнхан өнгөрсөн бямба гаригт эх орондоо иржээ. Их Британийн хатан хааны ивээл дор зохион байгуулдаг уг наадам ирэх сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд “Хөсөгтөн” хамтлаг тоглолтоо дууссан учраас уржигдар эх орондоо ирлээ. Наадамд Лос-Анжелесын филармонийн удирдаач, хөгжимчид, өнөө цагийн шилдэг хийлч гэгдсэн Найжел Кеннеди, алдарт морин хийлч Лайн Харрел нар оролцсон байна.

Их Британийн томоохон наадмуудад манай үндэсний хөгжимчид төдийлөн оролцож байгаагүй учраас Монголын язгуур урлаг, үндэсний хөгжим тэдэнд тун сонин, содон байжээ. “Хөсөгтөн” хамтлагийнхан “BBC Prom”-д оролцохоос гадна Дэлхийн хөөмийн  холбоог байгуулах давхар зорилготой явсан бөгөөд зорилгоо биелүүлэн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр томилогджээ. Дэлхийн хөөмийн холбооны нээлтэд 10 гаруй орны хөөмий судлаач оролцон Соёлын гавьяат зүтгэлтэн, хөөмийч Д.Цэрэндаваа “Монголын хөөмийн үүсэл, гарал”, Хөсөгтөн хамтлагийн ахлагч Д.Ариунболд “Монгол хөөмийн хөгжил” сэдвээр илтгэл тавьжээ. Тус холбоо нь ойрын хугацаанд Японы “NHK” телевизтэй хамтран хөөмийн талаар нэвтрүүлэг хийхээр төлөвлөөд байгаа аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж