Оросын мотоцикльчид Монголын тал нутгаар аялна

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Оросын мотоцикльчид Монголын тал нутгаар аялна

Оросын эртний түүхт Владимир хотын Успенскийн цогчин дуганы үүднээс Монгол руу 12 мотоциклчдийн цуваа энэ сарын 7-нд гарахаар бэлтгэж байна. Уралын жижигхэн Кушва хотын сүмийн лам Дмитрий Меныников 1247-1249 онуд Хархорумд Монголын хааны өргөөнд Оросын алдарт цэргийн жанжин Александр Неиский морилж байсныг нэхэн санан, вангийн замаар тал нутаг руу аялахаар шийджээ. Тэрбээр энэхүү аяллаа мотоциклиор хийхээр төлөвлөн интернет форумаар оросын байкеруудтай хэлэлцүүлэг явуулж, “Үл мэдэх Александр Невский” төслийг санаачилсан байна. Дмитрий Меныников өөрийн “Хонда Африк Твин” хөлгөөрөө бусад байкеруудыг ахлан амаргүй холын замыг туулахаар зориг шулууджээ.

Аялалд оролцох 22-63 насны 12 байкерууд Москва, Самара болон Пермиэс ирэх юм. Тэд Орос, Монголын нутгаар нийт 17 мянган км замыг 35 хоногийн дотор туулан, 1463 онд Алтан Ордоос буцах замдаа Александр  Невскийн таалал төгссөн Нижнегородск мужийн Городце хотод ирэх есдүгээр сарын 9-нд аяллаа өндөрлөхөөр төлөвлөөд байгаа аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж