“Сошиалаар сонин юутай вэ” булангийнхаа ээлжит дугаарыг хүргэж байна. Өнгөрч буй долоо хоногт хэн хамгийн их анхаарал татсан жиргээ жиргэж, асуудал дэвшүүлснийг онцолъё.
Өнгөрсөн амралтын өдөр цэргийн баяр тохиож, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, Батлах хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ оролцсон нь цахим ертөнцийнхний ярианы сэдэв болов. Цэргийн баярын өдөр энэ нэвтрүүлэг гарсанд олон хүн талархалтай хандаж байлаа. Монгол бөхий спортод оруулсан гавьяа зүтгэл, улстөрд зүтгэж яваа сайхан бөхийг уйлуулсан хөтлөгч нарыг ч шүүмжлэх хүмүүс байсан юм. Б.Бат-Эрдэнэ сайдын уйлж байгааг харсан жиргээчид өөрсдөө уйлснаа ч нуугаагүй юм.
Аанхаа @Aanxaa Ба аварга ч яахав, гар амар ам авч үзүүр түрүүнд хүрнэ. Мөнх-эрдэнэ л 6 залуу заантай халз тулна, хамаг эвгүй нөхдийг нь хаяж өгдөг
Ɱb @mnxbat Дэлхийн аварга болоод ирэхэд нь ээж нь бхгүй … аварга болчихлоо гээд хичнээн хэлмээр санагдсан болдоо
Чой.Баттулга @choi_battulga Юм үзсэн юм шиг боллоо. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн шинэ дугаар аргагүй сайхан болжээ @hero_bbaatar Баяр хүргэе.
АМАР САЙД @AnandAmarSaid Бат-Эрдэнэ аваргын нэвтрүүлгийг үзээд монгол бөхийн ёс жудаг эрэмбэ ямар өндөр юм бэ!
COOLIO @Erhrights С.Баярыг тэр нэвтрүүлэгт оруулаад уйлуулчвалч ханарана даа. Сэтгэл зүрхтэйм гээл
Угалз @ugalz_u Монгол тулгатны 100 эрхэм нэвртүүлгийн зураг авалт үнэндээ Монгол ахуй соёл өв уламжлал чамин ганган нүнжигийг харуулж бахдуулах юм
#П.^.К. @peakmn Монгол тулгатны 100 эрхэм дээр уйлаагүй нь ЭмСиЭс ОЖ л юм шив дэ. Муу хог чинь асгартал уйлах сцэнарийг нь ойлгохгүй хөгжил дэвшил яриад.
Номчийн Өндөр @NomchiinUndur 1998 он Сонирхогчийн сумогийн ДАШТ Токио. Бат-Эрдэнэ аварга 240 кг жинтэй унагаадаг. Арын фон дээр Аса аварга Монголын туг барьсан
Энэ өдрүүдэд сошиалд сонин болсон нэг зүйл цэргийн баярын өдрийн жагсаал утааны эсрэг жагсаалтай давхцав.
Төрийн соёрхолт @Enkhzaya_B Идэж идчихээд одоо яг утаагаа арилгах гэсэн мөнгө байхгүй гээд гуйлгачин царайлаад сууж байгаа. Ичээсэй
Шинэ жил, цагаан сар, март-8, цэргийн баяр гээд хэт ойрхон баярууд таарснаас зарим хүмүүс баяраас залхаж эхэлснээ сошиал хуудастаа бичжээ. Зарим нь бүр энэ олон тэмдэглэлт баярыг болих талаар ч саналаа илэрхийлсэн байна.
ХҮРЭЛШОО @BumtodDavaa ӨГЛӨӨНИЙ МЭНД МОНГОЛ ЖИРГЭЭ. ОЛОН БАЯР ДУУСЧ, ЭНГИЙН САЙХАН ӨДРҮҮД ЭХЭЛЛЭЭ
Азжаргал.А Ирээдүйн ерөнхийлөгчөөс ганцхан юм гуйя. Энэ баяруудыг хасаад ажлын өдрийг 6 өдөр болгож өгөөрэй
Ochiroo @ochir_ch улсын байгууллагыг 4 өдөртэй болгож цөөлөх хэрэгтэй. Тэр хэрээр цалинг нь ч буулгах хэрэгтэй.
Ш.ЧИМЭГ