Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх долоо хоногоос эхлэн баруун аймгуудад ажиллахаар болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 21-24-ний хооронд Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Ховд аймгуудад ажиллах юм байна.
Ерөнхий сайд орон нутаг дахь анхны томилолтоо өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт ажилласнаар эхлүүлж байсан юм. Харин энэ удаад Монгол Улсын баруун хязгаар нутагт ажиллахаар бэлтгэл хангаж эхэлжээ.
Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцуулна.
Г.ХОРОЛ