"Монголын геологи, хайгуул-2017" чуулга уулзалтыг энэ сарын 23-26-ны өдрүүдэд Корпорейт конвеншн төвд зохион байгуулахаар болжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах уг чуулган ес дэх жилдээ болж буйгаараа онцлог ажээ. “Монголын геологи, хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулахын сацуу хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт хийж, байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэнг гаргах юм байна.
Мөн үеэр зураглалын шилдэг баг, хайгуулын шилдэг баг шалгаруулж, эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн дэлгэн үзүүлэхээр болжээ.
Д.ЦЭЭНЭ