төрсөн гэрийг музей болгож, саяхан нээлтийг нь хийжээ. Уг үйл явдал
Холливудын од, Калифорнийн амбан захирагч асан ноён Шварцнеггерийн 64
насны ойтой давхацсан байна.
Музейн үзмэрт түүний хүүхэд ахуй
насандаа унтаж байсан ор, “Терминатор” киноны нэгээхэн хэсэгт хөлөглөж
байсан мотоцикль, гантель, Калифорнийн амбан захирагч байхдаа хэрэглэж
байсан ширээг нь дуурайлгаж хийсэн ширээ зэрэг эд зүйлс багтаж байгаа
аж. Ноён Шварцнеггер Грац хотын ойролцоо орших “Thal” тосгоныг 1966 онд
орхисон ч төрсөн газартаа маш элгэмсэг дотно байдаг ажээ.
Уг гэр
музейн хаалган дээр Арнольд Шварцнеггерийн төрсөн гэр музей хэмээн
бичсэн ч хожим нь нутгийн уугуулчуудын нэг Шварцнеггерийг тосгоны
ойролцоох эмнэлэгт төрсөн хэмээн хэлсэн байна. Тэрбээр 1947 онд эл
тосгонд төрж, гэр бүлийнхээ хамт амьдарч байгаад 1966 онд Эх дэлхийн
мистер шалгаруулах тэмцээнд оролцохоор төрөлх тосгоноо орхисон гэдэг.
Б.Энх