Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ” цогцолбор сургуулийн дотуур байранд байрлаж байсан бага насны хоёр хүүхэд сураггүй алга болж, эрж хайж буй тухай манай агентлаг өчигдөр /2017.03.16/ мэдээлсэн. Хүүхдүүд уржигдар 13.00 цагийн үед гарч явсан ч шөнийн 00.30 цаг хүртэл буцаж ирээгүйгээс асран хамгаалагч нар нь аймгийн Онцгой байдлын газарт хандсан байдаг. 10 гаруй албан хаагчид хүүхдүүдийг эрж хайх ажилд оролцсон байна.
Аврагч нар 10 настай, эрэгтэй Б, долоон настай 7 настай, эрэгтэй Н нарыг айл хэсч явахад нь эсэн мэнд олсон байна. Хүүхдүүд цагаан сараар очоогүй хамаатан садныдаа очсон байжээ.
Д.ЦЭЦ