20 компанийн 94,088 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.16-нд нийтлэгдсэн

20 компанийн 94,088 хувьцаа арилжжээ

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 94,088 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувьцаат компанийн хувьцаа буурсан  бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Гутал”  компани хамгийн өндөр буюу 14.92%-иар өссөн бол "Монгол керамик” компани хамгийн өндөр буюу 11.11% хувиар уналаа. 

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 14,364 ширхэг үнэт цаас 1,422,773,130 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 853.54 нэгж болж 0,28%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,467,472,921,194 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж