Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулвал БОЭТ-ийн ачаалал буурна

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулвал БОЭТ-ийн ачаалал буурна

Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга н.Мягмарсүрэн нар Жаргалант суманд байрлах 6, Булган сумын 1 өрхийн эмнэлэгтэй Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гэрээ байгууллаа. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1-р сард гарсан тушаалаар өрхийн эмнэлгийн удирдлагатай хийх гэрээ нь шинэчлэгдсэн бөгөөд өөрөөр хэлбэл аймгийн удирдлага, ЭМГ-ын дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага гэсэн гурвалсан гэрээг байгуулж, хамтран ажиллахаар болсон юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа сайн байх нь баруун бүсийн хамгийн том эмнэлэг болох БОЭТ-ийн ачаалал буурах, иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэл багатай, түргэн шуурхай авах гэх мэт олон давуу талтай. Гэтэл сүүлийн жилүүдэд судалгаагаар Ховд аймагт өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа маш сул байгаа нь батлагдсан бөгөөд энэ нь ард иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байгаа юм.

Хэдий өрхийн эрүүл мэндийн төвүүд мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан ч ажиллах сэтгэл дутуу байгаа нь анзаарагдаж байна. Тиймээс цаашид Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд анхаарч ажиллан, хангалтгүй ажиллаж байгаа зарим газрын удирдлагатай хатуу хариуцлага тооцохоо энэхүү уулзалтын үеэр аймгийн салбар хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг онцолж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: KHOVD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж