Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Осака хотноо болж буй хаврын тэмцээн тэргүүлэгчдийн хувьд ихээхэн өөрчлөлт орж эхэллээ. Башёг шинэхэн аварга Кисэносато есөн даваатайгаар итгэл төгс тэргүүлсэн хэвээр явна. Түүнтэй адил сэкивакэ Такаясү нэг ч унаагүй байгаа. Эдгээр бөхчүүдийн араас озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найман даваа, нэг унаатайгаар нэхэж буй. Харин аварга Харүмафүжи өчигдрийн барилдаанд Араваши Э.Дөлгөөнд унаснаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү ухарлаа. Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг өнжсөн энэ үед аварга Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар л Кисэносатогийн гол өрсөлдөгч болж үлдлээ.
ХАВРЫН ТЭМЦЭЭН: /2017.03.21-ний байдлаар/
Дээд зиндааг тэргүүлэгч:
- Ёкоүзүна Кисэносато 9-0
- Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-1
Манай бөхчүүд:
- Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-3
- Ёкозүна Какүрюү М.Ананд 7-2
- Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-1
- Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4
- Маегашири-2 Таканойва А.Баасандорж 2-7
- Маегашири-4 Араваши Э.Дөлгөөн 2-7
- Маегашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 7-2
- Маегашири-7 Ичиножёо А.Ичинноров 3-6
- Маегашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-7
Ч.БОЛОР