-Улсын хэмжээнд 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар мал төллөлт 3,6 хувь буюу 819,9 мянган хээлтэгч төллөжээ. Төл малын 99.0 хувь нь бойжиж байна. Мал төллөлтийг өмнөх 7 хоногттой харьцуулахад 562.0 мянгаар нэмэгджээ. http://www.news.mn/r/327878
– Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг барилгад гал гарлаа. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах X ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галыг унтраасан байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. http://www.news.mn/r/327868
– Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр "Евро" бондын 580 сая ам.долларын төлбөрийг бүрэн шилжүүлж, асуудалгүй болгожээ. Засгийн газар дээрх 580 сая ам.долларыг цаг хугацаанд нь төлөхийн тулд "Хуралдай" бонд гаргажээ. Энэхүү бонд нь долоон жилийн хугацаатай, хүү нь дунджаар 7.5-8.5 хувийн хүүтэй боссон юм. http://www.news.mn/r/327867
– Гуравдугаар сарын 18, 19-ний өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай утсаар нийт 512 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Энэ өдрүүдэд зам тээврийн ослын 383 дуудлага бүртгэгджээ. http://www.news.mn/r/327864
– Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган энэ баасан гаригт буюу гуравдугаар сарын 24-нд болно. Тус хорооны дэд ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшээд байсан Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн байна. http://www.news.mn/r/327856
– Сүхбаатар дүүрэгт байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны хажуугийн зогсоолд зогсч байсан нэгэн иргэний автомашин руу гал нээсэн хэрэг гарчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлснийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. http://www.news.mn/r/327850
– Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2017.03.20/ 10:30 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч дахин хойшиллоо. http://www.news.mn/r/327848
– Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Америкийн зөн билэгч Вит Мано Монголд дахин ирэхээр болжээ. Монголыг хоёр дахиа зорин ирж буй зөн билэгч энэ удаа гуравдугаар сарын 31 болон дөрөвдүгээр сарын 1, 2-нд уулзалт, илтгэл тавих аж. http://www.news.mn/r/327844
– "Монголын геологи, хайгуул-2017" чуулга уулзалтыг энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үер “Энэ жил шинээр 15 сая га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж мэдэгдлээ. http://www.news.mn/r/327843
– Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслол МҮЭСТО-нд боллоо. Нэр дэвшигчдийн 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 нь нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөх ажээ. http://www.news.mn/r/327820
– Боксын спортын ОУХМ, "Рио 2016" зуны олимпын наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар энэ сарын 18-19-нд шилжих машинд мөргүүлж, Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгджээ. Тамирчдыг хэсэг бүлэг машинаар хөөж байгаад мөргөн гэмтээсэн байна. Цагдаагийнхан боксчдод халдсан хүмүүсийг олж, саатуулсан гэж мэдэгдлээ. http://www.news.mn/r/327823
– БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг эзэмшүүлэх “Mongolian Weekend School” сургууль үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. http://www.news.mn/r/327821
– Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны энэ оны хоёр дахь тохирлыг /2017.03.19/ зохион байгууллаа. Тохирлоор дөрвөн сая төгрөгийн долоо, 500 мянган төгрөгийн 105, 100 мянган төгрөгийн 974, 20 мянган төгрөгийн 9291 азтан тус бүр тодорлоо. Харин супер азтан тодорсонгүй. http://www.news.mn/r/327818
-Үндэсний тавилгын үйлдвэр "Kitchen All"-ийн зүгээс "Монгол хоолны соёлоо дэлхийд таниулах" аяны хүрээнд ул боовны хандив авч, түүгээрээ 81 давхар идээ засан, "Монгол хоолны соёлын өдөр"-ийг /2017.03.19/ тэмдэглэн өнгөрүүллээ. Нийт 3700 гаруй ул боовоор зассан уг идээг Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх юм. http://www.news.mn/r/327805
– Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд Авлигатай Тэмцэх Газрын ажлын хэсэг 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Ажлын хэсэг тус яаманд авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгөх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдах албан хаагчдад сургалтыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэх юм. http://www.news.mn/r/327814