Лхагваа, Дээгий, Амараа нар тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Лхагваа, Дээгий, Амараа нар тоглолт хийнэ

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хас хээт “Хар сарнай”
хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин
Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан цомог худалдаанд гарахад бэлэн болжээ. Тус
цомог нь 13 дуунаас бүрдэж байгаа бөгөөд Монголын нэр бүхий алдартай
хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай хамтран ажилласан байна.

Гурван
өөр төрөл, жанраар дуулдаг ах дуу гурван уран бүтээлчийн эх орон ард
түмнээ гэсэн үндсэрхэг сэтгэл нэгтгэсэн энэхүү цомог нь удахгүй
худалдаанд гарах юм. Шинэ цомгоос гадна ах дүү гурван уран бүтээлч
тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ирэх есдүгээр сард болох тус
тоглолтод гурван дуучин өөр өөрсдийн хит уран бүтээл болон хамтарсан
дуугаа ч дуулах юм. Одоогоор тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр
ярилцаж байгаа аж. Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнд анх
удаа олны хүртээл болсон “Монголын нууц товчоо” дууны клип үзэгчдийн
хүртээл болоод байгаа. Удахгүй шинэ, шинэ клип, дуу нь гарч эхлэх аж.
Шинэ цомгийн бичлэгийг “New Star” студид хийлгэсэн бөгөөд ерөнхий ивээн
тэтгэгчээр “Ажнай” компани ажиллаж байна.

Ийнхүү рок попын гурван ах дүү удахгүй үзэгч олныг шинэ цомог, тоглолт, клипээрээ баярлуулах нь.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж