Ухаалаг гар утсандаа зориулсан төрөл бүрийн гэрүүд байдаг. Энэ удаад iPhone 7 гар утсанд зориулсан хэт нимгэн буюу ердөө 0,7 мм зузаантай гэрийг танилцуулж байна. Энэхүү гэр нь хэдий нимгэн ч камер хэсгийг зурагдахаас хамгаалах товгор хэсэгтэй, мөн эвдрэл гэмтлээс хамгаалах бат бөх чанартай аж.
Хүнд анзаарагдамгүй энгийн загвартай уг гэрийг хийснээр та гар утсаа найдвартай хамгаалах болно хэмээн үйлдвэрлэгчид нь онцолжээ. Уг гэрийг 28.99 ам.доллараар худалдаалж байгаа аж.
Т.МӨНХ