Солонгосын үзэгчид киног хэрхэн хүлээж авах нь сонин биш

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Солонгосын үзэгчид киног хэрхэн хүлээж авах нь сонин биш

КИМ КИ ДУК: СОЛОНГОСЫН ҮЗЭГЧИД КИНОГ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ 
АВАХ НЬ СОНИН БИШ

Каннын кино наадмын шагналт Ким Ки Дукийн “Ариранг” кино нь хямралаасаа салах оролдлогын тухай өгүүлдэг. Тэрээр өөрийнхөө амьдралыг камерт бичин яг тэр чигээр нь кино болгосон. Э Дэлхийд шуугиан тариад байгаа нүцгэн үнэнийг өгүүлсэн гэх энэ киног төрөлх эх орон Өмнөд Солонгост нь үзүүлэхгүй байж магадгүй гэнэ. Дуулианы эзэн сурвалжлагчийн хэдэн асуултад хариу өгсөнийг дор буулгав. “Ариранг” гэдэг нь уйтгар гуниг, зовлон түгшүүртэй үедээ дуулдаг Солонгос ардын дууны нэр ажээ. Яг тийм байдалд ороод ажлаа хийж чадахгүйд хүрсэн найруулагч Ким Ки Дук ганцаардлынхаа талаар кино хийхээр шийджээ. Том дэлгэцнээ хувийн нууцгай амьдралын гайхал төрүүлэхээр кадрууд хөвөрнө. Найруулагч согтууртлаа ууж, харааж, дуулж, уйлна. Бүр цаашлаад “хүндэрч суух” ажээ. Киног Мюнхен, Карловын Варын кино наадмуудад үзүүлж, Итали, Япон прокатлах эрхийг нь худалдан авлаа. Гэхдээ согтуу найруулагч Засгийн газраа харааж байгаа хэсгээс болж Өмнөд Солонгост ихээхэн шүүмжлэл дэгдсэн энэ киног нутагт нь үзүүлэхгүй болов уу гэсэн таамаглалтай байгаа гэнэ. Одоо Ким Ки Дук Европоор аялж сурвалжлагч нарын асуултад хариулж явна.-Та кинондоо хувийн амьд­ра­лынхаа нарийн нандин нууцыг нэлээд дэлгэсэн. Та анхнаасаа л энэ бүхнийг үзэгчдэд үзүүлнэ гэсэн бодолтой байв уу? -Дахиад надад хэрэг болохгүй байх гээд би камераа гэртээ байрлуулсан юм. Хэсэг цуврал  бүтэлгүйтэл, сэтгэл санааны уналтын дараа би ажилдаа буцаж орох гэж зүрхэлж чадахгүй байлаа. Тэгээд хүчирхийллийн аргад шилжин өөрөө өөрийнхөө тухай баримтат кино хийхээр шийдсэн юм. Би өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа дүн шинжилгээ хийхийг хүссэн юм. Хэрхэн амьдарч, юу мэдэрч, юу хийж цагийг өнгөрөөж байгаагаа харах гэсэн юм. Бусад төслүүдийнхээ адил би ажлаа урдаас төлөвлөөд эхлэх нь ховорхон доо. Надад асуудалдаа шат дараалан орох нь илүү сонирхолтой байдаг. Эхлээд би зургаа авна. Дараа нь эвлүүлнэ гэх зэргээр. Ажлынхаа үеэр авсан кадруудаа ойр дотны найз нартаа үзүүлэн тэдний санаа оноог сонсох хүсэлтэй байлаа. Гэхдээ би энэ зураглалаа өргөн олон үзэгчдийн шүүлэгт оруулна гэж хэзээ ч төлөвлөөгүй. Том  дэлгэцийн кино болгох тухай санаа төрж эхлэх үедээ нүцгэн баримтат кино нь үзэгчдийн дургүйг хурдан хүргэнэ гэж би бодож байлаа. Тэгээд би өөртөө итгэлтэй, ганцаардмал, шаналсан Ким Ки Дукийн хэдэн дүрийг сүүдэртэй нь цуг гаргахаар шийдсэн. Тэднийг хооронд нь ярилцуулж чадсан юм. -Гурван Ким Ки Дукаас аль нь танд ойр вэ?-Хүн бүр өөртөө хэд хэдэн дүрийг шингээсэн байдаг. Огт өөр ч гэсэн тэд зохицолдон оршоод байдаг юм. Тийм ч нэг хүний тухай янз бүрийн санаа бодол төрдөг биз дээ. Би өөрийн өмнө цорын ганц үнэнийг гаргах зорилго тавиагүй. Би амьдралд дуртай, амьдралын олон өнгөнд хайртай. -Та эхлээд нэгэн гар бууг их л хичээнгүйлэн хийх юм. Дараа нь замд гарч ямар нэгэн байранд ороход буун дуу сонсогддог. Эргэн тойронд хүн огт байхгүй… Таны энэ үйлдэл ямар утга илэрхийлж байгаа вэ?-Миний буудалт бэлгэдлийн утга­тай. Намайг гурван асуудал зовоож байлаа. Эхнийх нь зөвхөн надад хамааралтай, миний уран бүтээл ба хям­рал байлаа. Хоёр дахь асуудал нь нийгэмтэй холбоотой, хувьсгал, байгаль орчин, баялгийг нь  цөлмөж буй талаар юм. Гурав дахь нь танилууд найз нөхдийн талаар. Ингээд би гурван удаагийн буудалтаар өөрийн асуудлыг устгасан юм. Уран бүтээлийн хямралд орсон найруулагч нь би ганцаараа биш. Харин надад хямралаасаа гарах онцгой арга байгаа бололтой. Түүнийгээ л би бусадтай хуваалцах гэсэн юм. Таны онгодыг дуудахгүй юм аа гэхэд танд бусдыг ойлгох нандин сэтгэл төрнө хэмээн найдаж байна. 


-Хямралаа устгасан гар буун дээр чинь буддагийн дүрс байсан. Бэлгэдэл чинь шашинтай холбоотой юу? -Итгэл үнэмшил хүчирхийллийн хамт оршиж байгаа орчин цагийн ертөнцөд болж буй хэрэг явдлыг түүгээр далимдуулан ёгтлосон маань тэр. Ер нь бол шашин миний хувьд тодорхой дүр, тодорхой нэг дацан эсвэл судартай холбогддоггүй. Шашин бол бид хэрхэн амьдарна вэ, бусдад хэрхэн хандана, юуг мэдэрнэ вэ гэсэн бидний зарчим юм. Биднийг хүрээлэн буй байгаль орчинд шашин байгаа.-Камер таны зургийг буулгаж байхад өдөр тутмын амьдралд чинь муурнаас өөр амьтан огт байхгүй. Таны өдрүүд өдөр тутмын аахар шаахар зүйлээр өнгөрөх боловч таны урлах ажил ихээхэн хүч чармайлт шаарддаш. Буунаас гадна та кофе чанагч хийгээд л, ямралаа биеийн хөдөлмөрөөр эмчилж байгаа нь тэр үү? -Би хөдөлмөрийг оюуны, биеийн хүчний гэж хуваадаггүй. Миний хувьд аль аль нь  хөдөлмөр. Зураг авалтад ортлоо би фабрикт ажиллаж байлаа. Тун саяхан би өөртөө байшин барьсан.  Ямар ч ажлаас би таашаал авдаг. Хүүхэд төрөхдөө бараг адилхан мотортой, зуршилтай, чадвартай бай­даг. Нас нэмэгдэх тутам бид ангилал, нийгмийн давхрага, биеийн хөдөлмөр, оюуны хөдөлмөр эрхлэгчид гээд л хуваагдана. Би үүнийг буруу гэж боддог.  Ганцаардлын хувьд миний бусад кинонууд ч олон үгтэй байгаагүй. Би ер нь чимээгүй орчин харилцан ярилцлагад дуртай. Заримдаа чимээгүй байх нь орилдон байж шийдсэнээс хурдан үр дүнд хүргэж магадгүй. -Таны киног Европын хэд хэдэн наадамд үзүүл­­сэн. Солонгост бол үзүүлээгүй байгаа. Тэнд хэрхэн хүлээн авна гэж та найдаж байна вэ?-Би үүнийг хүлээгээгүй шүү. Энэ талаар бодсон юм ч алга. Киног Канны наадамд үзүүлсэн нь дэлхийн анхааралд орсон гэсэн үг. Мөн миний эх орон нэгтнүүдээс зарим нэгийн анхаарал өртсөн гэж болох. Зарим нь орон нутгийн киноны хөгжил эсвэл дотоод бодлого зэрэг чухал сэдэв хөндсөн удаан ажиллагаатай тэсрэх бөмбөг гэж байна лээ. Гэхдээ манайхан хэтрүүлчихсэн болов уу. Солонгосын нийгмийн болон кино аж үйлдвэрийн хөгжлийн асуудал хэдхэн минут дэлгэцнээ гардаг. Харин яагаад тэр хэдхэн минут анхаарал татаж, бүр цаашлаад улс төрийн  сөргөлдөн өдөөв. Миний хувьд хамгийн чухал хүний байгальд хандах хандлага, хүмүүнлэг ёс, нийгэм зэрэг асуудлууд тэр хүмүүсийн анхааралд өчүүхэн төдий өртсөнд харамсалтай байна. Солонгос үзэгчдийн сэтгэгдэл ямар байх нь надад сонирхолтой биш. Манай нийгэмлэгт эртнээс өөрчлөлт хэрэгтэй байгаа, хэрэв тэр нь ирвэл би хувь нэмрээ оруулахыг хүснэ. -Таны нээлтэй байдлыг дэлгэцнээс хэрхэн хүлээн авахад нь  та огт сэтгэл зовохгүй байна гэдэгт итгэх нэг л хэцүү байна даа…-Миний киног үзүүлж байхад би өөрийгөө нүцгэлүүлсэн хамгаалалтгүй юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээд л киног харуулж байхад миний задгай нээлттэй байдал хүмүүст ямар сэтгэгдэл төрүүл­нэ вэ гэж бодохгүйн тулд би үзэгчдийн танхимыг орхиод гардаг юм. Гэлээ ч нөгөө талаас ямар нэгэн бодол, сэтгэлгээ кино дэлгэцнээ гарсан бол намайг “орхисон” гэх зарчмыг би мөрддөг л дөө. Нэг үгээр кино минийх биш, үзэгчдийнх боллоо гэсэн үг. Энэ үеэр дараагийн бүтээлээ бодож эхэлнэ дээ. -Дараагийнх нь ямар байх бол? -Одоохондоо нууцаа дэлгэх хүсэл алга. Харин уран бүтээлийн мухардлаас гарсан, шинэ эрч хүчтэй байгаагаа мэдэрч байна. -Кинонд нийгмийн үүрэг зорилт байх ёстой юу, таныхаар?-Энэ асуудалд хэн ч тогтсон хариулт өгөхгүй. Хариулт нь тивээс тивд л өөр өөр байх. Азид тухайлбал Солонгост кино нь сурган хүмүүжүүлэх үүрэгтэй. Түүний тусламжтайгаар бид бид хүний нийгэм, механизмыг ойлгохоор оролдоно. Америкийн кино аж үйлдвэр нь тэдний тусламжтайгаар дэлхийг эзлэх гэсэн зэвсгийг надад санагдуулдаг.  Тиймээс дэлхийн олон орны үзэгчид үүнд татагдан тогтмол “хэрэглэх” учраас нөлөөнд нь орсон байдаг. Би бол кино зөвхөн зугаацуулах зорилготой байх ёстой гэдгийн эсрэг ханддаг. Бидний бодит амьдралыг харуулсан толь болоосой гэж би хүсдэг. 

Ш.МЯГМАР


Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж