“Cowboys & Aliens” тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

“Cowboys & Aliens” тэргүүллээ

Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна.

1. Universal Picture-ын бүтээл “Cowboys & Aliens” кино долоо хоногт 36,431,290 ам.долларын ашиг орлогоор

2. Sony, Columbia Pucture-ын хамтын бүтээл “The Smurfs” кино долоо хоногт 35,611,637 ам.долларын ашиг орлогоор 

3. Paramount Pucture-ын бүтээл “Captain America: The First Avenger” кино долоо хоногт 25,554,303 ам.долларын ашиг орлогоор

4. Warner Bros-ын бүтээл “Harry Potter and the Deathly Hallows: Part II” кино долоо хоногт 21,977,093 ам.долларын ашиг орлогоор

5.Warner Bros-ын бүтээл “Crazy, Stupid, Love” кино долоо хоногт 19,104,303 ам.долларын ашиг орлогоор

6. Sony, Screen Gems-ын хамтын бүтээл “Friends With Benefits” кино долоо хоногт 9,275,692 ам.долларын ашиг орлогоор

7. Warner Bros, New Line Horrible-ын хамтын бүтээл “Bosses” кино долоо хоногт 7,189,365 ам.долларын ашиг орлогоор

8. Paramount, DreamWorks-ын хамтын бүтээл “Transformers: Dark of the Moon” кино долоо хоногт 6,086,311 ам.долларын ашиг орлогоор

9. Sony, Columbia Pucture-ын хамтын бүтээл “Zookeeper” кино долоо хоногт 4,301,893 ам.долларын ашиг орлогоор

10. Disney-н бүтээл “Cars-2” кино долоо хоногт 2,349,142 ам.долларын ашиг орлогоор тус тус жагсчээ. 

Сонирхуулахад, “Box Office”-ын өнгөрсөн долоо хоногийг тэргүүлсэн адал явдалт “Cowboys & Aliens” кино тун удахгүй “Өргөө” кино театрын дэлгэцнээ нээлтээ хийх юм байна. Найруулагч Jon Favreau-гийн ээлжит шинэ бүтээл болох “Cowboys & Aliens” кинонд Холливудын алдарт жүжигчин Daniel Craig, Harrison Ford, Olivia Wilde нар гол дүрд нь тогложээ. Тус киног хатуу чангаараа алдартай өрнөдийнхөн харийнхантай дайтдаг талаарх 2006 онд гарсан туужаар сэдэвлэн хийжээ. Кино 1973 оны Аризоны цөлд эхлэх бөгөөд Jake Lonergan (Daniel Craig) ой ухаанаа алдсан байдалтайгаар сэрэх аж. Тэрбээр өмнө нь юу болсныг огтхон ч санахгүй, гарт байгаа зүйл нь юу болохыг ч мэдэхгүй. Ингээд аялалд гарч гэмт хэрэгтнүүдээрээ алдартай Absolution хэмээх сууринд ирнэ. Тэнд Jake төмөр нударгаараа алдартай гэмт хэрэгтэн Colonel Dolarhyde (Harrison Ford) таарах бөгөөд удалгүй тус суурин харийнхны халдлагад өртсөнөөр киноны адал явдалт хэсгүүд өрнөх аж. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж