МАН-ын нэр бүхий зургаан гишүүн МАХН-д элсэх болсон тухай дуулиан улс төрийн хүрээн дунд хүчээ авч байна. МАХН-д элсэхээр яриа хийсэн гэх гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн нэр яригдаж буй юм. Энэ талаар бид түүнээс тодрууллаа.
-Та МАХН-д буцаж элсэхээр болсон юм уу?
-Үгүй.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ийм яриаг Х.Болорчулуун гишүүний хамтаар таныг О.Баасанхүү гишүүнтэй хийсэн тухай яригдаж байна?
-Хэн тийм юм ярьсан юм. Миний өмнөөс сүнс ярьдаг болчихсон юм уу. Би хэнтэй ч МАХН-д элсэх тухай яриагүй.
-Та тодорхой яриа өгөх үү, энэ талаар?
-Ийм яриа юу ч болоогүй байхад юу ярих юм бэ. МАХН-д элсэнэ гэдэг үлгэр.
Г.ДАРЬ