Таван хүнд генерал цол олголоо

Хуучирсан мэдээ: 2017.03.20-нд нийтлэгдсэн

Таван хүнд генерал цол олголоо

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

  • Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Жамбаагийн Бадамбазарт Хошууч генерал, Зэвсэгт хүчний жанжин штабын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Халтарын Даваацэрэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, хурандаа Насангийн Бямбадорж, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагч, хурандаа Лхагвасүрэнгийн Гансэлэм, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Гомбожавын Ариунбуян нарт Бригадын генерал цол тус тус хүртээв. Дэлгэрэнгүй


  • Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өнгөрсөн баасан гаригт /2017.03.17/ дууссан. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь 380 суудалтай байх бөгөөд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Харин аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 52 хүн бүртгүүлсэн бол Нийслэлийн Ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөхөөр болжээ. Дэлгэрэнгүй


  • Монгол цэргийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан "Бөхийн өргөө"-нд боллоо /2017.03.18/. Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Н.Жаргалбаяр нар үлдсэн юм. Дэлгэрэнгүй


  • Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр /2017.03.18/ тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаныхан 11.30 цагт Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв. Дэлгэрэнгүй


  • Дөрвөн настай охиноо хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын шүүх хурал 2017.03.17-нд болох байсан ч Г.Маралмаагийн өмгөөлөгч ирээгүйгээс дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хойшлуулав. Дэлгэрэнгүй


  • Ахуйн гал түймрийн улмаас гэртэйгээ шатаж амиа алдах явдал гарсаар байна. Тухайлбал, Говьсүмбэр аймагт гэртээ үлдсэн хоёр хүүхэд галд өртөж, амиа алджээ /2017.03.17/. Хэрэг юунаас үүдэлтэйг цагдаагийнхан шалгаж байна.  Дэлгэрэнгүй


  • МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, тус сургуулийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Р.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авснаар дээрх томилгоог хийсэн байна. Дэлгэрэнгүй


  • Сар гаруйн өмнөөс улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах болсон. Үүнтэй холбогдуулж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг /2017.03.16/ эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж, уртасгасан цагийн үр дүн болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсчээ. Дэлгэрэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж