Япон АНУ-ын худалдааны бодлогыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.03.20-нд нийтлэгдсэн

Япон АНУ-ын худалдааны бодлогыг дэмжлээ

Японы Сангийн сайд Таро Асо АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучины  "Дэлхийн эдийн засагт худалдааны дайн хэрэггүй" гэж хэлсэнтэй санал нэг байна.

Японы Сангийн сайд Таро Асо Америкийн түнштэйгээ санал нэг байгааг болон дэлхийн худалдааны гэрээ хэлэлцээрүүд шударга хэлбэрт орох хэрэгтэй гэж хэлснийг Reuters дамжуулжээ.

"Валютын бодлогын хувьд бид G20 клуб гэрээ байгуулах нь чухал гэсэнтэй санал нийлсэн" гэж Таро Асо хэлсэн байна. Сайдын хэлснээр “Их 20”-ийн орнууд валютын бодлогодоо гурван зүйлийг сахих ёстой ба Японы сайд G20 болон G7 бүлгийг орнуудад энэ үгийг хандаж хэлжээ.

Харин АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин мэдэгдэхдээ "АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах үүднээс худалдааны бодлогоо эргэж харна" гэсэн юм. 

"Ерөнхийлөгч чөлөөт худалдаанд итгэдэггүй. Тэр шударга гэрээний төлөө байгаа ба зарим нэг гэрээг эргэн харах ёстой гэж үзэж байгаа" хэмээн Сангийн сайд хэлсэн. Гэхдээ тэр ямар гэрээнүүд гэдгийг тодотгоогүй юм. 

АНУ-ын Сангийн сайд худалдааны "дайн" эхлүүлэх сонирхолгүй байгаа гэдгээ мөн онцолжээ.

Худалдааны "дайн"-тай зууралдах сонирхол АНУ-д байхгүй. Гол нь улс орнууд валют солилцооныхоо ханшаар тоглож, ашиг хөөх ёсгүй гэж Америкийн сангийн сайд онцлов.

“Их 20”-ийнхны дунд санал ын зөрүү байгаа ч тэд хамтран ажиллаж, даяарчлалын өсөлтийг бий болгох ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа. 

Америкийн компаниудын хувьд явуулж байгаа Япон, Хятадын үйл ажиллагааг Трамп “Шударга бус” гэж нэрлэсэн байгаа. Мөн тэрбээр валютын ханшаар тоглохыг зогсоосон заалтыг хоёр талын худалдааны гэрээнд оруулахаар амласан юм.

Доллар /иенийн ханшны график

Мексикт шинэ үйлдвэрээ бариулж байсан Японы "Toyota" компанийн эсрэг гаалийн татварыг нэмэгдүүлнэ гэж Америкийн ерөнхийлөгч сүрдүүлсний дараагаас иенийн доллартай харьцуулсан ханш мэдэгдэхүйцээр өссөн байна.

Иенийн ханшийн өсөлт доллар суларсан, АНУ-ын төрийн үнэт цаасны ашиг унасан, мөн G20 орнуудын Төв банкны удирдлага, сангийн сайд нарын уулзалтын өмнөх хөрөнгийн эрэлтийн өсөлттэй холбоотой гэж үзжээ. 

Ямартай ч "АНУ худалдааны дайн эхлүүлэх сонирхолгүй, зүгээр л хоосон үг" гэдгийг Сангийн сайд Мнучин ойлгуулахыг оролдож байна гэж шинжээчид үзэж байгаа аж. Хятад, Япон, Герман зэрэг G20 клубын гишүүдэд өрсөлдөөний давуу тал бий болгохын тулд мөнгөнийхөө ханшийг ашиглахгүй байх шахалтыг Мнучин үзүүлж чадна гэдэгт шинжээчид бараг итгэлтэй байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж