
Үндэсний хөгжмийг бөмбөрийн хэмнэлтэй хослуулан тоглодог Монголын анхны бөмбөрийн “Хүннү” хамтлагийнхан “Sacheon International Percussion Festival”-д оролцохоор БНСУ-ыг зорьжээ. Энэ сарын 4-7-нд үргэлжлэх тус наадамд Монгол Улсаас анх удаа “Хүннү” хамтлаг оролцож буй юм. “Бөртэ” хамтлагийн цохивор хөгжимчин Б.Ганхөлөгийн санаачилгаар энэ жил байгуулагдсан “Хүннү” хамтлаг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Төв Азид хэзээ ч мартагдахааргүй Хүннү гүрнээр овоглосон тус хамтлагийн уран бүтээлчдэд амжилт хүсье.
М.Урин