Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх долоо хоногоос эхэлнэ. Тодруулбал, хөдөө орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хоёр долоо хоног амарна.
Харин нийслэлийн сургуулийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн амарна. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 5-нийг дуустал амрах юм.
Г.ХОРОЛ