Эрэн сурвалжлагдаж байсан оргодлыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.19-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлагдаж байсан оргодлыг баривчилжээ

Эрэн сурвалжлагдаж байсан оргодлыг цагдаагийнхан баривчилжээ. Тодруулбал Төв аймгийн Замын тасгийн хамт олон шуурхай ажиллаж цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандах Баянчандмань сумын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа Баянгол дүүргийн хоёрдугаар хэсгээс эрэн сурвалжлагдаж байсан оргодол П-г саатуулсан аж. 

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Гацуурт” ХХК-ийн уурхай дээр байрлах кантенериас иргэн Л нь бусадтай бүлэглэн портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 200 литр түлш, 200 литр бензин, масло гидрийн шингэн, товууд зэрэг тос тослогоо материал хулгайлан явж байхад нь илрүүлжээ. Тэднийг цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Алтанхуяг, М.Энхбаатар нар илрүүлж шуурхай ажилласан байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж