Д.Уранзаяа Ж.Энхбаярын бэр болох уу?

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Д.Уранзаяа Ж.Энхбаярын бэр болох уу?

Гавьяат тамирчин Н.Төгсцогтын экс эхнэр Д.Уранзаяа шинэ найз залуутай болжээ. Сүүлийн жилүүдэд “Стар” телевизэд хөтлөгчөөр ажиллаж байгаа тэрбээр хувийн амьдрал, болзоо, хайрын романсаа ихэд нууцалдаг байв.

Тэгвэл олны танил бүсгүйн найз залуу ил боллоо. Тэд хувийн харилцаагаа одоо олноос нуух шаардлагагүй болсон бололтой. 

“Киви” хамтлагийн дуучин Укагийн дүү, Монголын алдартай боксчны анхны эхнэр гэхчлэн олны анхааралд үргэлж өртдөг залуухан бүсгүй УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын том хүүтэй дотно холбоотой аж.

Хосууд бие биедээ хайртайгаа илэрхийлсэн зураг, постыг инстаграмаар илгээж, хамт авахуулсан зургаа оруулжээ.

С.УРИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж