Их-20 орны сангийн сайд, банкны удирдлагууд Германд хуралдав.
Хоёр өдрийн уулзалтаар олон улсын худалдааны нээлттэй, чөлөөт байдлыг хадгалахаар санал нэгдсэн боловч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй аж. Түүнчлэн Их-20 орны сангийн сайд нар хамтарсан мэдэгдлээсээ дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх тухай тунхгийг хассан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн дулаарал бол “хууран мэхлэлт” хэмээн нэрлэж, Парисын гэрээг эсэргүүцсэн юм.
Сонирхолтой эдийн засаг булангийн энэ удаагийн дугаарт Их-20 орны тухай мэдээллийг онцолж байна.
Их-20 гэдэг нь дэлхийн хамгийн том эдийн засагтай 19 орон ба Европын Холбооны сангийн сайд нар ба төв банкны удирдагчдын бүлгэм юм.
Тэд нийлээд дэлхийн ДНБ-ны 90%, дэлхийн худалдааны 80%-г эзэлдэг.
1990-ээд оны санхүүгийн хямралыг даван туулах зорилгоор 1999 онд байгуулагдсан.
Анхны уулзалт нь Германы нийслэл Берлин хотноо болж байв.
“Их-8”-ынхан өөрсдийн улс орны эрх ашгийг өмнөө тавьдаг бол “Их-20” бусад хөгжиж буй эдийн засгийн ашиг сонирхлыг авч үздэгээрээ онцлог.
Б.ТУЯА