Цагдаагийн албаны тухай хуулийг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Цагдаагийн албаны тухай хуулийг хүлээн авлаа

“Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээж авах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2017.03.21/ жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд боллоо.

Ёслолын ажиллагаанд: Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр оролцов.

Мөн Монгол Улсын Их хурлын дэд дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Пүрэв, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Д.Сандаг-Очир, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал С.Дамдинсүрэн, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Цагдаагийн байгууллагын ахмадын холбооны тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн, Замын цагдаагийн албаны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Бат-Эрдэнэ нарын Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороод, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад агентлаг, Цагдаагийн ерөнхий газрын үе үеийн удирдлага, Улаанбаатар хотын удирдлага, Цагдаагийн байгууллага, бусад байгууллагын төлөөлөл урилгаар оролцлоо.

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээж авах ёслолын үйл ажиллагааг нээж үг хэлсэн юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн талаар: Цагдаагийн албаны тухай хууль нь гурав дахь удаагаа шинэчлэн батлагдаж буй юм. Анх 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай хууль, 2013 онд Цагдаагийн албаны тухай хууль батлагдан, мөрдөгдөж байсан. Энэ удаа Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн баталж, гуравдугаар сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Цагдаагийн албаны тухай хууль нь цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг сайтар хангаж өгснөөрөө онцлог болсон юм.

Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд Тугийн салааны бүрэлдэхүүн Сүхбаатарын талбайгаас Цагдаагийн албаны байлдааны туг, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд залав.

​​​​​​​

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж